Завгүй өдрийг тань таатай эхлүүлэх амтат өглөөний цайг бид санал болгож байна.
Лоббинд байрлах үйлчлүүлэх хэсгийн амар амгаланд өөрийн сонголтоор хүссэнээ, хэрэглэхээрээ аван амтархан зооглоорой.
Өглөөний цайг өрөөнд авч орж болохгүй бөгөөд өглөөний 7:00 цагт эхлэн 9:30 хүртэл үргэлжилнэ.
Таны бизнес уулзалт болон амжилт авчрах ярилцлага, чухал хурал зэрэгт чимээгүй бөгөөд тухтай орчин хээргтэй байна уу?
10 хүртэлх хүний багтаамжтай манай хурлын өрөө таны өмнө хэзээд нээлттэй.
Ажил хэрэгч бизнесмен та цагийн 20’000 төгрөгөөр түрээслэх боломжтой.
Бизнес буудал тул өрөөнүүдэд мини-бар байхгүй.
Харин та хүлээн авахаас шар айраг, архи, дарс зэргийг худалдан авах боломжтой.
Бид төлбөрийг дараа авдаггүй тул үйлчлүүлэхдээ төлбөрөө төлөх хэрэгтэй.
Бизнес булан маань өндөр хурдны интернэтэд холбосон компьютер, өнгөт принтерэээр тонологдсон.
Чухал бичиг баримт хэвлэх, и-мэйл илгээх зэрэгт чөлөөтэй ашиглаж болно.
Та юм хэвлэхээр бол эхний 3 хуудас үнэгүй, 4 дэх хуудсаас эхлэн нэг хуудас 200 төгрөгөөр тооцогдох бөгөөд хүлээн авахт хандан аваарай.
24 цагийн турш нээлттэй тул хэзээ ч ашиглаж болно.
Та өөрийн хүссэн амтат чанадаг гоймонг зөөврийн хийн зуухан дээр болгон зооглоорой!
Мөн шар айраг, хийжүүлсэн ундаа, ус зэргээс нэгийг үнэгүй сонгох боломжтой.
Хүлээн авахт мэдэгдэн төлбөрөө хийнэ үү.
Цэвэрхэн хувцаснаас илүү гэртээ байгаа мэт тухтай байлгах зүйл ховор билээ.
Амралтаараа аялж яваа жуулчин болон ажил хэрэгч бизнесмен зэрэг хувцсаа угаахыг хүссэн зочин бүрд лоббинд байрлах бүрэн автомат угаалгын машин маань өдрийн ямар ч үед нээлттэй.
Угаалгын болон хатаах хэсэгт хийх зоос ба угаалгын нунтгийг хүлээн авахаас худалдаж авна уу.