Бид зочдоо 15 цагаас хойшоо хүлээн авдаг бөгөөд гарах өдрийнхөө өглөөний 11 цагт өрөөгөө хүлээлгэн өгөх хэрэгтэй. Тухайн өдрийн төлбөрийг бүрэн хийснээр өрөөндөө орж болно.
Бизнес зочид буудал тул манайд өрөө үйлчилгээ байхгүй. Лоббинд байрлах барнаас худалдан авалтыг хүлээн авах дээр хийнэ. Индүү, индүүний тавиур, бөглөө онгойлгогч зэргийг хүлээн авах дээрээс очиж авна (эдгээрийн тоо хязгаартайг анхаарна уу).
Өдрөөр сунгалт хийх бол гарах өдрийнхөө өдрийн 11 цагаас өмнө хүлээн авахад мэдэгдээд төлбөрөө төлөх хэрэгтэй. Хэрэв зочин 15 цагаас өмнө өрөөндөө орох эсвэл 11 цагаас хойшоо гарах хүсэлтэй байвал цагийн 15’000-аар бодон төлбөрөө хийнэ. 15 цаг хүртэл сунгаж болох бөгөөд үүнээс хойшоо өдрөөр сунгалт хийнэ.
Бид зөвхөн өөрийн салбарт буудаллах захиалга хүлээн авдаг бөгөөд та бусад салбарт өрөө захиалахыг хүсвэл https://www.toyoko-inn.com/mongolian/ сайтаар захиална уу.
Манайд буудаллаагүй гадны зочинтой зөвхөн лоббинд уулзаж болно. Бид бүртгэлгүй, гадны хүнийг зочны өрөөнд оруулдаггүйг анхаараарай.
Та өрөөндөө орохын өмнө хүлээн авахаас нэг удаагийн сам, сахлын татуурга, шүршүүрийн малгай, саван зэргийг авч болох бөгөөд шөнийн халат байхгүй. Мөн өдөрт нэг удаа үнэгүй 500мл-ийн цэвэр ус өгдөг.