Зочид буудалд буудаллах журам
Хамрах хүрээ
1.1. Тус зочид буудал болон буудаллаж буй үйлчлүүлэгч хоёрын хооронд байгуулах энэхүү
буудлын гэрээ, түүнчлэн үүнтэй холбогдох гэрээ хэлцэл нь энэхүү гэрээний заалтын дагуу
шийдэгдэх бөгөөд энэхүү гэрээнд заагаагүй зүйлсийн тухайд хууль дүрэм болон бүх нийтийн
дунд хэвшсэн хэвшил зуршлын дагуу шийдвэрлэнэ.
1.2. Тус зочид буудал нь хууль дүрэм болон нийтийн дунд хэвшсэн хэвшил зуршилд үл
харшлах хүрээнд онцгой нөхцөл бүхий гэрээгээр явах тохиолдолд өмнөх заалтыг
хамаарахгүйгээр тус онцгой гэрээг нэн тэргүүн баримтална.
Буудлын гэрээнд бүртгүүлэх
2.1. Тус зочид буудалд буудаллахаар бүртгүүлж буй үйлчлүүлэгч нь дараах зүйлүүдийг уг
зочид буудалд мэдээлэх буюу өгөх хэрэгтэй. Үүнд:
2.1.1. Буудаллах үйлчлүүлэгчийн нэр
2.2.2. Буудаллах өдөр болон хүрэлцэн ирэхээр төлөвлөж буй цаг
2.2.3. Буудлын төлбөр (Ерөнхийдөө Хавсралт 1-т заасан үндсэн үнээр тооцно.)
2.2.4. Тус зочид буудлын зүгээс шаардлагатай гэж үзсэн бусад зүйлс
2.2. Үйлчлүүлэгч нь буудаллаж байхдаа өмнөх зүйлийн 2-т заасан буудаллах өдрөө хэтрүүлэн
үргэлжлүүлэн буудаллахаар хүсэлт гаргасан тохиолдолд тус зочид буудал нь уг хүсэлт гарсан
цаг мөчөөс буудаллах гэрээ шинээр хийгдлээ гэж үзэн бүртгэж авна.
Буудлын гэрээ хүчин төгөлдөр болох гэх мэт
3.1. Энэхүү буудлын гэрээ нь өмнөх зүйлд заасан хүсэлт баталгаажсанаар хүчин төгөлдөр
болно. Гэхдээ уг зочид буудал нь баталгаа хийгдээгүй гэдгээ нотолсон тохиолдолд энэ нь
хүчин төгөлдөр бус байна.
3.2. Энэ зүйлд заасны дагуу буудлын гэрээ хүчин төгөлдөр болсон тохиолдолд буудаллах
хугацаа (3 өдрөөс хэтэрвэл гурван өдөр)-ны буудлын үндсэн төлбөрийг үндэслэн тус зочид
буудлын тогтоосон захиалгын хураамжийг тус зочид буудлын тогтоосон өдөр хүртэл төлж
барагдуулна.
3.3. Захиалгын хураамжийг буудаллах үйлчлүүлэгч эцсийн байдлаар төлөх ёстой төлбөрт
тооцон авна. Гэхдээ 6 болон 18 дугаар зүйлд хамаарах нөхцөл байдал үүссэн тохиолдолд
торгууль болон нөхөн төлбөр гэсэн дарааллаар тооцоо хийнэ. Үлдэгдэл дүн гарсан тохиолдолд
12 дугаар зүйлд заасны дагуу төлбөр төлөхдөө эргүүлэн олгоно.
3.4. 3.2-д заасан захиалгын төлбөрийг уг хэсэгт заасны дагуу тус зочид буудлын тогтоосон
өдөр хүртэл төлж барагдуулаагүй тохиолдолд буудлын гэрээг хүчингүйд тооцно.
Гэхдээ захиалгын төлбөр төлөх өдрийг тогтоохдоо зочид буудлын зүгээс энэ талаар
үйлчлүүлэгчид мэдээлээгүй тохиолдолд дээрх заалт үл хамаарна.
Захиалгын төлбөр төлөх шаардлагагүй тусгай заалт
4.1. Өмнөх зүйлийн 2-р хэсэгт тогтоосон заалтаас үл хамааран тус зочид буудал нь гэрээ
хүчин төгөлдөр болсны дараа захиалгын төлбөр төлөхийг шаардахгүй байх тусгай заалт
үйлчлэх тохиолдол бий.
4.2. Буудлын гэрээний бүртгэл баталгаажсанаар тус зочид буудал нь өмнөх зүйлийн хоёрт
заасан захиалгын төлбөр төлөхийг шаардаагүй тохиолдолд, мөн тухайн захиалгын төлбөр
төлөх хугацааг заагаагүй тохиолдолд өмнөх заалт тусгайлан үйлчлэх болно.
Буудлын гэрээ байгуулахаас татгалзах
5.1. Тус зочид буудал нь дараах тохиолдолд буудлын гэрээ байгуулах боломжгүй гэж үзнэ.
Үүнд:
5.1.1. Буудлын захиалга уг гэрээнд нийцэхгүй тохиолдолд
5.1.2. Сул өрөө байхгүй тохиолдолд
5.1.3. Буудлын захиалга өгөх гэж буй этгээд нь буудаллахтай холбогдуулан хууль
эрхзүйн заалт, олон нийтийн дэг журам ёс суртахуунд харшлах магадлалтай гэж үзсэн
тохиолдолд
5.1.4. Буудлын захиалга өгөх гэж буй этгээд нь өмнө нь тус зочид буудалд
хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргаж байсан тохиолдолд
5.1.5. Буудлын захиалга өгөх гэж буй этгээд нь хуулийн этгээд бөгөөд түүний албан
тушаалтан болон ажилтан нь урьд өмнө нь хүчирхийлэл үйлдэж байсан тохиолдолд
5.1.6. Буудлын захиалга өгөх гэж буй этгээд нь буудаллахтай холбогдуулан болон тус
зочид буудалд байхдаа танхайрах, айлган сүрдүүлэх, дарамтлах, ёс зүйгүй шаардлага
тавих, мөрий тавих, хориотой мансууруулах бодис биедээ авч явах, хэрэглэх, архи
хэтрүүлэн уух, бусад үйлчлүүлэгчдэд ихээхэн төвөг учруулах үйлдэл гаргах болон
бусад хууль тогтоомж, нийтийн хэв журамд харшлах үйлдэл гаргаж болзошгүй
тохиолдолд
5.1.7. Буудлын захиалга өгөх гэж буй этгээд нь халдварт өвчинтэй гэдэг нь тодорхой
байгаа тохиолдолд
5.1.8. Буудаллахтай холбогдуулан зохистой хэм хэмжээг давсан шаардлага тавьсан
тохиолдолд
5.1.9. Байгалийн гамшиг, барилга байгууламжийн эвдрэл болон бусад зайлшгүй
шалтгаанаас болж буудаллуулах боломжгүй болсон тохиолдолд
5.1.10. Буудаллах гэж буй этгээд нь бусад үйлчлүүлэгчдэд төвөг учруулж болзошгүй
тохиолдолд болон буудаллаж буй үйлчлүүлэгч нь бусад үйлчлүүлэгчдийн ая тухтай
байдлыг эвдэн төвөг учруулах үг хэл, үйлдэл гаргасан тохиолдолд
Үйлчлүүлэгчийн зүгээс гэрээ цуцлах эрх
6.1. Буудаллаж буй үйлчлүүлэгч нь тус зочид буудалд хандан буудаллах гэрээг цуцлах
боломжтой.
6.2. Тус зочид буудал нь үйлчлүүлэгчийн хүлээсэн үүрэг хариуцлагын хүрээнд буудаллах
гэрээний бүх болон зарим хэсгийг цуцалсан тохиолдолд (3.2-ын заалтын дагуу тус зочид
буудал нь захиалгын төлбөр төлөх өдөр хугацааг тогтоон тухайн төлбөр төлөхийг шаардсан
тохиолдол хамаарна. Харин тухайн төлбөр хийгдэхээс өмнө буудаллах үйлчлүүлэгч буудлын
гэрээг цуцалсан тохиолдол хамаарахгүй) хавсралт 2-т заасны дагуу торгууль авах болно.
Гэхдээ тус зочид буудал 4.1-р хэсэгт заасан тусгай заалтыг мөрдөх тохиолдолд
үйлчлүүлэгчийн гэрээ цуцалсаны торгууль төлөх үүрэг нь тус зочид буудлын зүгээс
үйлчлүүлэгчид мэдээлсэн тохиолдолд л үйлчилнэ.
6.3. Тус зочид буудал нь захиалга өгсөн үйлчлүүлэгч холбоо бариагүй бөгөөд буудаллах
өдрийн хүрэлцэн ирэх ёстой цаг нь өнгөрсөн ч ирээгүй тохиолдолд үйлчлүүлэгчийн зүгээс
буудлын гэрээг цуцалж байна гэж үзэн арга хэмжээ авах тохиолдол бий.
Тус зочид буудлын зүгээс гэрээ цуцлах эрх
7.1. Тус зочид буудал нь дараах тохиолдолд буудлын гэрээг цуцлах эрхтэй.
7.1.1. Үйлчлүүлэгч буудаллахтай холбогдуулан болон тус зочид буудалд байхдаа танхайрах,
айлган сүрдүүлэх, дарамтлах, ёс зүйгүй шаардлага тавих, мөрий тавих, хориотой
мансууруулах бодис биедээ авч явах, хэрэглэх, архи хэтрүүлэн уух, бусад үйлчлүүлэгчдэд
ихээхэн төвөг учруулах үйлдэл гаргах болон бусад хууль тогтоомж, нийтийн хэв журамд
харшлах үйлдэл гаргаж болзошгүй тохиолдолд
7.1.2. Үйлчлүүлэгч халдварт өвчтэй, эсвэл халдварт өвчинтэй байх магадлал өндөр тохиолдолд
7.1.3. Буудаллахтай холбогдуулан зохистой хэм хэмжээг давсан шаардлага тавьсан тохиолдолд
7.1.4. Байгалийн гамшиг зэрэг давагдашгүй хүчин зүйлийн шалтгаанаас болж үйлчлэх
боломжгүй болсон тохиолдолд
7.1.5. Үйлчлүүлэгч нь бусад үйлчлүүлэгчдэд төвөг учруулж болзошгүй тохиолдолд болон
бусад үйлчлүүлэгчдийн ая тухтай байдлыг эвдэн төвөг учруулах үг хэл, үйлдэл гаргасан
тохиолдолд
7.1.6. Орондоо тамхи татах, гал унтраах хэрэгсэл зэрэг тоног төхөөрөмжийг саваагүйтэн
оролдох, тус зочид буудлын дотоод дүрэм журмаар хориглосон заалт (галын аюулаас
сэргийлэхэд шаардагдах зүйл хамаарна)-ыг мөрдөөгүй тохиолдолд
7.2. Тус зочид буудал нь өмнөх хэсгийн заалтын дагуу буудлын гэрээг цуцалсан тохиолдолд
үйлчлүүлэгч нь аваагүй үйлчилгээнийхээ төлбөрийг эргүүлэн авах боломжгүй.
Буудлын бүртгэл
8.1. Үйлчлүүлэгч нь буудаллах тухайн өдөр, тус зочид буудлын хүлээн авах дээр дараах
мэдээллийг бүртгүүлнэ.
8.1.1. Үйлчлүүлэгчийн овог нэр, нас, хүйс, оршин суугаа хаяг болон ажил мэргэжил
8.1.2. Монгол улсад оршин суугаа хаяг бүхий гадаад иргэний хувьд гадаад иргэний
үнэмлэхийи хуулбар, харин Монгол улсад оршин суух хаяггүй гадаад иргэний хувьд
паспортын хуулбарыг авахын зэрэгцээ хилээр нэвтэрсэн боомт болон огноо
(Шалгахын тулд, паспортын хуулбарыг авна)
8.1.3. Явах өдөр, явахаар төлөвлөж буй цаг
8.1.4. Тус зочид буудлын зүгээс шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл
8.2. Үйлчлүүлэгч нь 12-р зүйлд заасан төлбөрөө хийхдээ буудлын тасалбар, кредит карт зэрэг
мөнгөн дэвсгэртийг орлох зүйлээр тооцоо хийх тохиолдолд өмнөх хэсэгт заасан мэдээллээ
бүртгүүлэхдээ тухайн зүйлээ урьдчилан үзүүлж мэдэгдэх хэрэгтэй.
Зочны өрөө ашиглах цаг
9.1. Үйлчлүүлэгчийн зочид буудлын өрөө ашиглах боломжтой цаг нь үдээс хойш 16:00 цагаас
дараа өдрийн үдээс өмнө 10:00 цаг хүртэл байна.
9.2. Тус зочид буудал нь өмнөх хэсгийн заалтаас үл хамааран энэхүү заалтад заасан цагаас
гадуур зочны өрөөгөөр үйлчлэх тохиолдол байна. Энэ тохиолдолд дараах нэмэлт төлбөр
тооцогдоно.
9.2.1. Үдээс хойш 14:00 цаг хүртэл бол 1 цаг нь 15,000₮ (НӨАТ орсон)
9.2.2. Үдээс хойш 14:00 цагаас хойш бол өрөөний төлбөр 100%
Ашиглалтын журам
10.1. Үйлчлүүлэгч нь тус зочид буудалд байхдаа тус зочид буудлын гаргасан, буудалд ил
байрлуулсан ашиглалтын журмыг мөрдөнө.
Ажиллах цаг
11.1. Тус зочид буудлын үндсэн барилга байгууламж зэргийн ажиллах цаг нь ерөнхийдөө доор
зааснаар байх бөгөөд бусад барилга байгууламжийн ажиллах цагийн хуваарийн тухайд тараах
материал болон тухайн тухайн барилга байгууламжид тавьсан зарлал, зочны өрөөн дэх
үйлчилгээний тайлбар мэдээллээс харж болно.
1. Хүлээн авах үйлчилгээний цаг
1. Хаалга барих цаг (хүлээн авах танхимын гол хаалга) : байхгүй
2. Хүлээн авах : 24 цаг
11.2. Өмнөх хэсэгт заасан цаг нь шаардлагатай тохиолдолд өөрчлөх магадлалтай. Тийм
тохиолдолд зохих арга замаар мэдээлнэ.
Төлбөр төлөх
12.1. Үйлчлүүлэгч нь төлбөл зохих төлбөр зэргийн дэлгэрэнгүй болон тооцооллын аргыг 1-р
хүснэгтээс харж болно.
12.2. Өмнөх хэсэгт заасан өрөөний төлбөр зэргийн төлбөр тооцоог мөнгөн тэмдэгт болон тус
зочид буудлын хүлээн зөвшөөрсөн буудлын тасалбар, кредит карт зэргээр үйлчлүүлэгч
буудалд хүрэлцэн ирэх үед хүлээн авах дээр хийнэ.
12.3. Тус зочид буудал нь үйлчлүүлэгчид зориулж зочны өрөө бэлдсэний дараа үйлчлүүлэгч
өөрийн шийдвэрээр тус буудалд буудаллаагүй тохиолдолд ч өрөөний төлбөр тооцож авна.
Тус зочид буудлын хариуцлага
13.1. Тус зочид буудал нь буудлын гэрээ болон үүнтэй холбогдох гэрээг хэрэгжүүлэхдээ
тэдгээрийг мөрдөөгүйгээс үйлчлүүлэгчид хохирол учруулсан тохиолдолд тухайн хохирлыг
нөхөж барагдуулна. Гэхдээ тус хохирол нь тус зочид буудлын хариуцлагатай хамаагүй
тохиолдолд тус заалт үйлчлэхгүй.
Гэрээ байгуулсан зочны өрөөгөөр үйлчлэх боломжгүй болсон тохиолдолд авах арга
хэмжээ
14.1. Тус зочид буудал нь үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээний дагуу зочны өрөөгөөр
үйлчлэх боломжгүй болсон тохиолдолд үйлчлүүлэгчид энэ талаар ойлгуулан, аль болох адил
нөхцөл бүхий өөр зочид буудалтай холбож өгнө.
Хадгалуулсан эд зүйлтэй харьцах
15.1. Үйлчлүүлэгчийн хүлээн авах дээр хадгалуулсан эд зүйл болон бэлэн мөнгө, үнэт
зүйлсийг алдах, гэмтээх зэргээр хохирол учруулсан тохиолдолд давагдашгүй хүчин зүйлээс
бусад тохиолдолд тус зочид буудал нь тухайн хохирлыг барагдуулна. Гэхдээ бэлэн мөнгө
болон үнэт зүйлсийн тухайд үйлчлүүлэгч нь тухайн эд зүйлийн төрөл ангилал болон үнийн
дүнг тодорхойлж чадаагүй тохиолдолд тус зочид буудал нь 1,000,000₮ хүртэлх дүнгээр нөхөн
төлбөр болгон олгох болно.
15.2. Үйлчлүүлэгч хүлээн авах дээр хадгалуулалгүйгээр тус зочид буудалд авч орсон эд зүйл
болон бэлэн мөнгө, үнэт зүйл алдагдсан болон гэмтсэн тохиолдолд тус зочид буудал санаатай
болон ноцтой алдаа гаргаагүй бол тус зочид буудал хариуцлага хүлээхгүй.
Үйлчлүүлэгчийн гар ачаа болон зөөврийн эд зүйлс хадгалах
16.1. Үйлчлүүлэгчийн гар ачаа нь түүнийг буудаллахаас өмнө тус зочид буудалд ирсэн
тохиолдолд ачаа ирэхээс өмнө тус зочид буудал нь энэ талаар мэдэж байсан тохиолдолд тус
ачааг хариуцлагатайгаар хадгалан, үйлчлүүлэгчийг хүлээн авах дээр бүртгүүлэх үед түүнийг
хүлээлгэн өгнө.
16.2. Үйлчлүүлэгчийг check-out хийсний дараа тухайн үйлчлүүлэгчийн гар ачаа болон
зөөврийн эд зүйл нь тус зочид буудалд мартагдсан байх тохиолдолд эзэмшигчийг нь
тодорхойлох боломжгүй бол түүнийг олсон өдрийг оролцуулан 7 хоногийн хугацаанд тус
зочид буудалд хадгалаад түүний дараа ойр байрлах цагдаагийн газарт хүргүүлнэ. Хоол хүнс,
сэтгүүл гэх мэт зүйлийг тус зочид буудал өөрийн шийдвэрээр устгалд оруулна.
Машин зогсоолд байршуулахтай холбогдох хариуцлага
17.1. Үйлчлүүлэгч нь тус зочид буудлын авто зогсоолыг ашиглах тохиолдолд автомашины
түлхүүр хадгалуулсан эсэхээс үл хамааран тус зочид буудал нь зогсоолоор хангана.. Харин
автомашиныг зогсоолд байршуулах үед туслах, түүнд хяналт тавих хариуцлага хүлээхгүй.
Гэхдээ авто зогсоолд хараа хяналт тавихдаа тус зочид буудлын санаатай болон буруутай
үйлдлээс үүдсэн хохирлыг нөхөн барагдуулах үүрэг хүлээнэ.
Үйлчлүүлэгчийн хариуцлага
18.1. Үйлчлүүлэгчийн санаатай болон буруутай үйлдлээс тус зочид буудалд хохирол учирсан
тохиолдолд тус үйлчлүүлэгч нь зочид буудлын хохирлыг барагдуулна.
18.2. Үйлчлүүлэгч зочид буудлын эд зүйлийг санаатай эвдсэн юмуу эд зүйлийг зочид
буудлаас авч гарсан тохиолдолд, мөн буудлын өрөөг ихээхэн эвдэж гэмтээсэн тохиолдолд
цагдаад мэдэгдэхийн дээр түүнийг засварлахад гарсан зардал, түүний улмаас буудлын өрөө
ашиглах боломжгүй болсон хугацаатай дүйцэх ор хоногийн төлбөрийг нөхөн төлбөр болгон
тооцож авна.